Онцгой байдлын алба хаагчдад олгодог цалингийн нэмэгдлийг 40 хувь болгон нэмэгдүүлэв

Онцгой байдлын алба хаагчдад олгодог цалингийн нэмэгдлийг 40 хувь болгон нэмэгдүүлэв


   Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулж, "тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 30 хувиар тооцож сар бүр олгоно" гэж байсныг "40 хувиар" болгох тогтоол гаргалаа. 2018 онд баталсан энэхүү журмыг өнгөрсөн долоон жилийн хугацаанд огт өөрчлөлт оруулалгүй явж иржээ. Журмын шинэ заалтыг 2026 оны эхний өдрөөс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгана. Тус байгууллагын алба хаагчдын цалинг хамгийн сүүлд өнгөрөгч 2024 онд нэмсэн юм. Ингэхдээ 2022 онтой харьцуулахад дунджаар 55 хувиар, түүний дотор ахлагч бүрэлдэхүүний цалин, хөлс дунджаар 63 хувиар нэмэгджээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид сүүлийн таван жилд 33.3 мянга гаруй иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийг гамшиг осол, аюулт үзэгдлээс авран хамгаалсан байна.  

Гэрэл зургийн эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.