Японы "Сасакава” сангийн тэтгэлэгт шалгарсан 100 оюутан батламжаа авав

Японы "Сасакава” сангийн тэтгэлэгт шалгарсан 100 оюутан батламжаа авав


   Япон улсын "Сасакава” сангийн тэтгэлэгт хөтөлбөрт 2025 онд орон нутгаас шалгарсан эхний 100 оюутан өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас батламжаа гардан авлаа. Манай улсын Японы “Ниппон” сантай хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөр нь 12 жил үргэлжилж буй бөгөөд нийт 1000 оюутныг шалгаруулж, оюутнуудын сургалтын төлбөрт таван сая гаруй ам.доллар зарцуулах юм. Шалгарсан оюутнууд МУИС-ийн хүрээлэн буй орчин, ой судлал, экологи, АШУҮИС-ийн эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй, ХААИС-ийн мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал, ШУТИС-ийн хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй, биотехнологи, микробиологи, инженерчлэл зэрэг мэргэжлээр суралцаж төгсөөд орон нутагтаа гурван жил ажиллах болзолтой. Уг дөрвөн их сургуульд элсэн заасан мэргэжлээр нэгдүгээр курсээ амжилттай төгссөн орон нутагтаа ажиллах хүсэлтэй оюутнууд дараагийн удаа зарлагдах тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой ажээ. 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.