Өсвөр, залуу үеийн таван тамирчин мутай боксын ДАШТ-ийг зорилоо

Өсвөр, залуу үеийн таван тамирчин мутай боксын ДАШТ-ийг зорилоо


   Мутай боксын 2025 оны өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-нд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод эхэллээ. 10 өдөр үргэлжлэх тус тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох тамирчид өчигдөр эх орноосоо мордов. Тэмцээнд манай улсаас -34 кг жинд "Галт дэвжээ" клубийн тамирчин Б.Жаргал, -40 кг жинд "Кикбокс Мутай" клубийн тамирчин Д.Жавхлантөгс, -58 кг жинд Хэнтий аймгийн "Эрдэнэ" клубийн тамирчин Э.Хаш-эрдэнэ, -58 кг жинд "Гаруда" академийн тамирчин М.Буяндарь, -60 кг жинд "Гаруда" академийн тамирчин Д.Мөнх-Од нар оролцоно. Харин дасгалжуулагчаар Монголын мутай боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ Б.Гантогтох ажиллах ажээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.