Японы уран бүтээлч "Чингис хаан" музейд чулууны үзэсгэлэн гаргана

Японы уран бүтээлч "Чингис хаан" музейд чулууны үзэсгэлэн гаргана


      Японы “Кёозан-Ха” урлагийн үзэл санааны хөдөлгөөнийг үндэслэгч, уран бүтээлч Торү Күранүки "Чингис хаан" үндэсний музейд “Хязгааргүй чулуун цуурай” уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах гэж байна. Энэ сарын 20-ноос ирэх сарын 4-нийг хүртэл гарах үзэсгэлэнд тэрбээр нийт 77 бүтээлээ дэлгэн үзүүлнэ. Т.Күранүки нь уран зураг, баримал, гэрэл зураг болон орчин үеийн визуал урлагийн чиглэлээр бүтээлээ туурвидаг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд янз бүрийн чулуулгийг жижиглэж, өнгөөр нь ангилж, томруулан харахад зураг шиг харагдахаар байрлуулах ажээ. Ингэхдээ чулууны ширхэгүүдийг хослуулж, өнгө, гэрлийн хугарал, сүүдэр ашиглан хийсэн бүтээлүүд толилуулах юм. Т.Күранүки байгалийн чулууг ашиглан хийсэн ийм төрлийн бүтээлээрээ байгаль дэлхий, цаг хугацааны мөнх чанар, хүний мэдрэмж, байгалийн дотоод хүчийг илэрхийлэхийг зорьдог байна. Өөрөөр хэлбэл, байгалийн чулууг нарийн боловсруулж, өнгө, гэрэл, орон зайн бололцоог ашиглан урлагийн бүтээл болгож үзүүлдэг ажээ.   

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.