Халх голын байлдааны талбараас 217 ширхэг дэлбэрэх зэвсгийг аюулгүй болгожээ
Монгол, Оросын хамтарсан цэргийн археологийн хайгуулын экспедицийн хоёр дахь ээлж энэ сарын 5-наас Дорнод аймагт ажиллаж байгаа билээ. 1939 онд Халх голын байлдаан болсон талбарт малтлага хийж буй уг экспедиц 140 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг зургаан өдрийн хугацаанд 10.8 км/кв талбайд хайгуул явуулан 50 гаруй орос, 14 япон цэргийн шарилыг илрүүлжээ. Мөн 140 гаруй цэгт малтлага хийж, 90 гаруй олдвор олсноос гадна 217 ширхэг тэсэрч дэлбэрч болзошгүй зэвсгүүдийг илрүүлж аюулгүй болгосныг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга Ц.Буяндэлгэр мэдээлсэн байна. Энэ удаагийн малтлагад ОХУ-ын талаас Москвагийн Санхүү эдийн засгийн их сургуулийн 56 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн археологийн мэргэжилтнүүд оролцож байгаа аж. Хайгуулынхан амь үрэгдсэн дайчдын шарилыг илрүүлэн гаргаж авсны дараагаар хээрийн лабораторид анхан шатны шинжилгээ хийж, бүртгэлжүүлж байна. Мөн гавлын ясанд 3D сканнер зураг авалт хийж тухайн шарилыг хэнийх болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: "Хуурай замын цэрэг"
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







