Олон улсын мал эмнэлгийн шинжээчдийн баг Монголд ажиллана
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгуулагын шинжээчдийн баг мал эмнэлгийн салбарын чадавхын үнэлгээ хийхээр манай улсад иржээ. Олон улсын шинжээчдийн баг өмнө нь таван удаа буюу 2007, 2010, 2014, 2019, 2022 онд уг үнэлгээг (Performance of Veterinary Services) хийж байсан юм. Харин энэ удаа бог малын мялзан, гахайн мялзан, хөдөө аж ахуйн салбарын ажилтын жендэрийн чиглэлээр тусгайлан үнэлгээ хийхээр Ховд, Сэлэнгэ, Дорнод аймагт ажиллахаар төлөвлөсөн байна. Шинжээчдийн багт Европын холбооны хүнсний аюулгүй байдлын зөвлөх Сильви Коулон, бог малын мялзан өвчний зөвлөх Саймон Киху, Африкийн гахайн мялзан өвчний зөвлөх Эмило Лион, ДМАЭМБ-ын Шинжлэх ухааны комиссын дарга Мин Кюнг Парк, ДМАЭМБ-ын жендэрийн зөвлөх Марлени Бючи нар багтжээ. Шинжээчдийн багийн хийсэн үнэлгээн дээр үндэслэн 2007, 2010 онуудад Улсын Их Хурал, Засгийн газарт зөвлөмж хүргүүлж байсан бол 2017 онд Мал, амьтны эрүүл мэндийн хуулийг шинээр баталж, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, сумдад мал эмнэлгийн тасаг байгуулж байсан юм. Мөн 2019 онд холбогдох хуульд өөрчлөлт оруулж мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт, импортын хяналт, батлагаажуулалтыг мал мэнлэгийн нэгдсэн тогтолцоонд оруулж, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гадаад худалдааны чөлөөт байдлыг хангаж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







