Оюуны өмчийн газар органик бүтээгдэхүүнийг гэрчлэх тэмдгийг бүртгэж авлаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газраас органик бараа бүтээгдэхүүнийг гэрчлэх тэмдгийг Оюуны өмчийн газарт бүртгүүллээ. Улмаар тус газрын даргын өнгөрөгч зургаадугаар сарын 30-ны өдрийн тушаалаар баталгаажуулсан 12 гэрчилгээг хүлээн авчээ. Шинэчлэн батлагдсан "Органик бүтээгдэхүүний тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар, бараа бүтээгдэхүүнийг органик болохыг гэрчлэх тэмдэг нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Оюуны өмчийн газраар баталгаажсан нийт 12 төрлийн тэмдэглэгээ бүхий тэмдэгтээр органик бараа бүтээгдэхүүнийг хаяглахыг хуулинд тусгасан байна. Ингэснээр үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг нотолж, зах зээлд өрсөлдөх байр сууриа тогтворжуулж, экспортоо нэмэгдүүлэх ач холбогдолтой. Нөгөө талаар хэрэглэгчид бүтээгдэхүүний шошгоноос “Органик”, “Байгалийн цэвэр”, “Байгалийн гаралтай цэвэр” гэх мэт нэршлийн ялгаа, байгалийн цэвэр орцны хувь, бүртгэлийн дугаар, хугацаа, бүтээгдэхүүний ангилал зэргийг тодорхой мэдэж авах хуулиар заагдсан эрхтэй болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







