Томуугийн эсрэг дархлаажуулалт орон даяар гурав хоногийн дараа эхэлнэ
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт энэ сарын 15-нд албан ёсоор эхлэх гэж байна. Энэ жил манай улс ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний хоёр хэв шинж, B хүрээний хоёр хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулна. Ингэхдээ иргэд сум, өрхийн эрүүл мэндийн төвд очиж дархлаажуулалтад хамрагдана. Харин зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй, 65-аас дээш насны ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүс, эмч, эмнэлгийн ажилтан, хүүхдийн байгууллагын багш нар дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах юм. Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, манай улсад жилд дунджаар 630.000-700.000 хүн томуугаар өвчилж, 45000-47000 тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 40-50 хүн энддэг байна. Сүүлийн гурван жилийн байдлаар томуугийн улирал хоёр дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-2 дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн ид дэгдэлтийн үед эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин ихсэх, эмч мэргэжилтнүүдийн хомсдол үүсэх зэрэг хүндрэл учирдаг тул иргэдийг улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг зөвлөлөө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







