Энэтхэг: Ядуу загасчид ховор загас бариад баяжжээ

Энэтхэг: Ядуу загасчид ховор загас бариад баяжжээ


   Энэтхэгийн зүүн хэсгийн Баруун Бенгал мужийн нэгэн тосгоны ядуу загасчид маш ховор зүйлийн аварга загас барьснаа дуудлагаар худалдан ихээхэн ашиг олжээ. Орон нутгийн “Odisha” телевизийн мэдээлснээр, жилдээ нэгээс хоёр л баригддаг ховор загас тэдний торонд өнгөрсөн долоо хоногийн эхээр орсон гэнэ. 200 кг жинтэй уг загасыг Баруун Бенгал мужийн Мохана хот дахь загасны олон улсын зах дээр аваачин дуудлагаар худалджээ. Ийм зүйлийн аварга загасны эд эрхтэн хэд хэдэн хүнд өвчинд уудаг үнэт эмийн найрлагад ордог тул уг дуудлага худалдаанд эм үйлдвэрлэгч зургаан компани өрсөлдсөн байна. Улмаар Баруун Бенгалын нэгэн компани ялсан бөгөөд худалдаж авсан үнийг зарлаагүй боловч загасчид хэдэн жилийнхээ орлогыг нэг дор олсон нь тодорхой болсон талаар “Odisha” телевиз мэдээлэв. Өнгөрсөн жил Баруун Бенгалтай зэргэлдээ Одиша мужийн загасчид мөн ховор зүйлийн 100 кг жинтэй цулбуурт загас барьсан нь 300 мянган рупи буюу 3300 долларын үнэ хүрсэн юм.   

Гэрэл зураг: Tim Keijzer/Unsplash


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.