Стивен Сигалын хүүгийн төрсөн өдөрт Сербийн ерөнхийлөгч бялуу илгээжээ
Холливүүдийн жүжигчин Стивэн Сигал эхнэр Б.Эрдэнэтуяа, хүү Гүнсэн нарын хамтаар Серби улсад зочилж байгаа билээ. Энэ үеэр буюу 11-нд хүүгийнх нь төрсөн өдөр тохиож, Сербийн ерөнхийлөгч Александр Вучич түүнд баярын бялуу илгээснийг Б.Эрдэнэтуяа цахим хуудсандаа дөнгөж саяхан мэдээллээ. Түүний бичсэнээр, бялуун дээр А.Вучич өөрийнхөө нэрийг бичсэн байжээ. Мөн өдрийн үдээс өмнө А.Вучич жүжигчин С.Сигалыг хүүгийнх нь хамтаар өргөөндөө хүлээн авсан юм. Эдүгээ 73 настай С.Сигалын хүү Гүнсэн энэ жил 16 нас хүрч байгаа билээ.
Гэрэл зургийг Батсүхийн Эрдэнэтуяагийн “Фэйсбүүк” хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







