2025 оны хөнгөн атлетикийн ДАШТ-д кени эмэгтэй түрүүллээ
Японы нийслэл Токио хотноо болж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд Кенийн тамирчин Перес Жепчирчир түрүүлж алтан медалийн эзэн болсныг "Reuters" агенлаг мэдээллээ. Тэрбээр 42 км, 195 метрийн зайг хоёр цаг, 24 минут, 43 секундэд туулж, дэлхийн шинэ аваргаар тодров. Харин түүний араас Этиоп улсын тамирчин Тигст Ассефа дэд байр эзэлсэн бол Уругвайн марафонч Жулиа Патернайн хүрэл медаль хүртсэнээр тус улсад хөнгөн атлетикийн ДАШТ-ий анхны медалийг авчирсан байна. Гүйлтийн эхний хагаст АНУ-ын тамирчин уралдааныг манлайлж байсан ч 30 км-ээс хойш П.Жепчирчир болон Т.Ассефа нар урд нь орж, шийдвэрлэх өрсөлдөөн тэдний хооронд өрнөжээ. Энэ ДАШТ-д манай улсаас дөрвөн марафонч өрсөлдөж байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







