Улаанбаатар хотын 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ
Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн долоон дүүргийн 247 цэгт баяжуулсан нүүрс буюу шахмал түлш борлуулж эхэллээ. Эхний ээлжинд гэрээт борлуулалтын уг цэгүүдээр дамжуулан нийт 1370 тонн түлш худалдаанд гаргаад байгаа аж. Цаашид нийт 400 борлуулалтын цэг ажиллуулах бөгөөд түлшний нийлүүлэлт, түгээлтийг тогтвортой байлгах ажлыг “Тавантолгой түлш” компани хариуцахаар болсон юм. Энэ жил нийслэлийн иргэдийн хувьд түүхий нүүрс түлэхгүй. Харин Нийслэлийн Засаг даргын өнгөрөгч сарын 1-ний өдрийн захирамжаар айл гэр болон аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр болсон билээ. Тэгвэл иргэд, аж ахуйн нэгжүүд баяжуулсан нүүрсээ “HOTULA” аппликэйшн болон “Сайн” карт ашиглан худалдаж авна. Үүнээс “HOTULA” аппликэйшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянаж, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Тавантолгой түлш” компани нийт 42635 тонн шахмал түлшийг нийслэлийн гэрээт 20 агуулахад нөөцөлж, айл өрхүүдийг түлшээр хангахаар ажиллаж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







