"Загреб-2025": ДАШТ-ий гурав дахь өдөр Монголын зургаан тамирчин барилдана

"Загреб-2025": ДАШТ-ий гурав дахь өдөр Монголын зургаан тамирчин барилдана


  Хорват улсын Загреб хотноо болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу өчигдөр Монгол улсын шигшээ багийн тамирчин Т.Тулга мөнгөн медаль хүртсэнээр баг, тамирчдынхаа медалийн салхийг хагалсан билээ. Тэгвэл тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 65 кг жинд Б.Гантулга, 97 кг жинд Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 55 кг жинд Б.Хулан, 59 кг жинд Т.Алтжин нар барилдана. Мөн 79 кг жинд О.Сүлдхүү хүрэл медалийн төлөө, 74 кг жинд Э.Төгсжаргал дагах барилдаанд зодоглоно. Дагах болон урьдчилсан шатны барилдаанууд 16:30 цагаас эхлэх ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.