ДАШТ:  Марафонч Г.Хишигсайхан 25,  Б.Мөнхзаяа 45 дугаар байранд шалгарлаа

ДАШТ: Марафонч Г.Хишигсайхан 25,  Б.Мөнхзаяа 45 дугаар байранд шалгарлаа


   Японы Токио хотод болж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн уралдаан өчигдөр явагдаж өндөрлөлөө. Энэ уралдаанд 43 орны 73 тамирчин гараанаас гарч Монгол улсын шигшээ багийн тамирчин Г.Хишигсайхан 2:35:05 цагийн амжилтаар 25 дугаар байр, Б.Мөнхзаяа 2:42:43 цагийн амжилтаар 45 дугаар байранд оржээ. Энэ төрөлд Кенийн тамирчин Перес Жепчирчир 2:24:43 цагийн амжилтаар түрүүлж, Этиоп улсын тамирчин Тигст Ассефа дэд байр, Уругвайн марафонч Жулиа Патернайн гуравдугаар байранд шалгарсан юм. Харин эрэгтэйчүүдийн төрөлд манай улсаас оролцсон МУГТ Б.Сэр-Од замаа амжилттай туулж, 65 дугаар байранд шалгарсан байна.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.