“Хүннү”, “Хархорум” хотын бүтээн байгуулалтад Хятадын компаниуд  хөрөнгө оруулах сонирхолтой байна

“Хүннү”, “Хархорум” хотын бүтээн байгуулалтад Хятадын компаниуд хөрөнгө оруулах сонирхолтой байна


   БНХАУ-ын “Worldwide business culture exchange center” байгууллагад бүртгэлтэй, манай улсад хөрөнгө оруулах, хамтарч ажиллах сонирхолтой компаниудын төлөөллийг өчигдөр Хөгжлийн банкны дэд захирал Х.Эрдэнэбаатар тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзжээ. Энэ үеэрээ тус банк Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжсэн, нийгэм, эдийн засгийн үр ашигтай хөтөлбөрүүдийг дэмжин, тогтвортой, ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүнийг төсөл хэрэгжүүлэгчдэд санал болгодгоо танилцуулсан байна. Харин уулзалтад ирсэн БНХАУ-ын Шаньси, Чунчин, Хүбэй зэрэг мужид үйл ажиллагаа явуулдаг компаниуд дээрх төслүүдээс гадна “Хүннү”, “Хархорум” хотын бүтээн байгуулалт болон мал аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Хятадын WBCEC байгууллага нь БНХАУ-ын бизнес, соёлын солилцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хятадын янз бүрийн мужид үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг нэгтгэж, гадаад хамтын ажиллагаанд оролцуулах үүрэгтэй ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.