Тайланд: Сүмо бөхийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд хоёр алтан медаль хүртлээ
Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 26 дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотод гурван өдөр болж өчигдөр өндөрлөлөө. 50 гаруй орны сүмочид оролцсон энэ тэмцээнээс Монголын тамирчид хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээний -115 кг жинд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, аймгийн арслан Б.Бадрал алтан медаль хүртсэн бөгөөд тэрбээр Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлж буй нь энэ юм. Харин -100 кг жинд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, сумын начин Э.Ганболд түрүүлж, дэлхийн аваргын алтан медалийг анх удаа хүртэв. Мөн +115 кг-ын жинд Х.Наранбаяр, үнэмлэхүй жинд Б.Баярболд нар хүрэл медаль хүртсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







