Д.Казинс хоёр дахь жилдээ Монголын дээд лигт тоглоно
Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн өнгөрсөн улиралд өрсөлдсөн "Сэлэнгэ Бодонс" багийн 15 дугаартай тоглогч, Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн тамирчин асан Демаркус Казинс дахин Монголд ирж тоглохоо мэдэгдлээ. Тэрбээр өнөө өглөө өөрийн Фэйсбүүк хуудсандаа “Би эргэн ирлээ” гээд "Сэлэнгэ Бодонс" багт эргэн нэгдэх болсон тухайгаа бичсэн байна. Дээд лигийн 2025-2026 оны шинэ улирал 10 дугаар сарын 1-нд эхэлнэ. Энэ улиралд "Сэлэнгэ бодонс" баг Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн А.Ананд, А.Энхбаатар зэрэг хэд хэдэн шилдэг тамирчид болон япон мэргэжилтнийг хүчний дасгалжуулагчаар багтаа аваад байгаа юм. "Сэлэнгэ Бодонс" баг өнгөрсөн жилд “Бодонс спорт менежмент” компаниараа дамжуулан NBA-гийн хэд хэдэн тоглогчийг багтаа урьж авчрах хэлцэл хийсний үр дүнд NBA-гаас 2022 онд зодог тайлсан Д.Казинсыг Монголд ирүүлсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







