Испани: 80 удаа дэлхийн дээд амжилт тогтоосон эр дахин нэг амжилтын эзэн болов
Испани эр өндөр өсгийтэй туфль өмсөөд 100 метрийн зайд ухарч гүйн дэлхийн дээд амжилт шинэчлэн тогтоожээ. Гиннесийн номын алба энэ талаар мэдээлэхдээ "Испанийн иргэн Кристиан Роберто Лопес Родригес 100 метрийн зайд өндөр өсгийтэй туфльтэй ухарч гүйх уралдаанд 16.55 секундын амжилтаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон" гэжээ. К.Родригес 2014 онд Испанийн телевизийн "La Noche de los Records" шоуны үеэр мөн ийн уралдаад 20.05 секундын амжилт гаргаж байв. Гиннесийн номд бүртгүүлэх журамд зааснаар энэхүү тэмцээнд оролцохын тулд туфль нь 7 см-ээс дээш өндөр өсгийтэй байх, өсгийний үзүүрийн өргөн нь 1.5 см-ээс хэтрэхгүй байх ёстой бөгөөд платформ гуталтай оролцохыг хориглодог. К.Родригес нь өмнө нь 80 удаа дэлхийн дээд амжилт тогтоосон гэдгээрээ алдартай гэнэ. Гиннесийн номонд дурдсанаар, тэрбээр крокс гуталтай 400 метрийн гүйлтэд 1 минут, 38 секундын амжилтаар, гэрийн шаахайтай 100 метрийн гүйлтэд 12.10 секунд гүйсэн амжилтаар, мөн хуруун дээрээ биллиардын саваа мод босгож тогтоогоод 1.6 км гүйсэн амжилтаар, амандаа хоолны халбага зууж дээр нь тахианы өндөг тавиад 100 метрийн зайд 17.21 секунд гүйсэн амжилтаар дэлхийн рекорд эзэмшдэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







