Богд хааны ордон музейд Дондогдулам хатны эдэлж байсан зүйлсээр үзэсгэлэн гаргав

Богд хааны ордон музейд Дондогдулам хатны эдэлж байсан зүйлсээр үзэсгэлэн гаргав


   Богд хааны ордон музей сан хөмрөгтөө буй Дондогдулам хатны эдэлж хэрэглэж байсан зүйлсээс сорчлон хосгүй үнэт, ховор нандин үзмэрүүдийн үзэсгэлэн гаргажээ. Мөн энэ үеэр зохиолч Б.Шүүдэрцэцэг, зураач Б.Гэрэлцэцэгийн хамтарсан "Эх дагины түүх" хүүхдийн зурагт ном болон Дондогдулам хатны талаарх эрдэм шинжилгээний бүтээл, архивын баримтуудыг эмхэтгэн бүтээсэн "Улсын эх дагина Дондовлхам" номыг танилцууллаа. Б.Шүүдэрцэцэг, Б.Гэрэлцэцэг нар хүүхдэд зориулсан зурагт номоо өнгөрсөн онд болсон Эх дагины мэлмий гийсний 150 жилийн ойд зориулан бүтээсэн байна. Богд хааны ордон музейгээс жил бүр зохион байгуулдаг “Хаан ордны намар” өдрүүдийн үеэр эдгээр ном болон номд орсон уран зургуудыг үзэгчдийн хүртээл болгож байгаа нь энэ аж. Сонирхуулахад, музейн үзэсгэлэнгийн танхимд Дондогдулам хатны эдэлж хэрэглэж байсан цул сувдан хантааз, алтан ороомогтой, хаш бариултай, барын нүдэн шигтгээтэй хэт хутга, хаш чулуун хөөрөг, эрхи, бадмаараг, шүр, алтан шармал жинс, мөнгө, шүр, сувд, ундрам чулуун зүүлт, толгойн чимэглэл зэргийг дэлгэсэн байна. Өчигдөр эхэлсэн энэ үзэсгэлэн энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.