Шатрын насанд хүрэгчдийн УАШТ-д Б.Мөнгөнзул, С.Билгүүн нар түрүүллээ

Шатрын насанд хүрэгчдийн УАШТ-д Б.Мөнгөнзул, С.Билгүүн нар түрүүллээ


   2025 оны Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргаар С.Билгүүн, Б.Мөнгөнзул нар тодорлоо. Баянхонгор аймагт өнгөрсөн өдрүүдэд болсон уг тэмцээний шигшээ шатанд эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 12 тамирчин 11 өрөг өрсөлдсөнөөс Их мастер С.Билгүүн найман оноогоор түрүүлэхдээ тав хожиж, зургаа тэнцсэн байна. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Олон улсын мастер Б.Мөнгөнзул есөн оноогоор түрүүлэхдээ найм хожиж, гурав тэнцсэн амжилт үзүүлжээ. Эрэгтэйчүүдийн мөнгөн медалийг М.Амилал, хүрэл медалийг Г.Амартүвшин нар тус тус хүртсэн бол Эмэгтэйчүүдийн их мастер Т.Мөнхзул мөнгө, кандидат мастер Х.Баясгалан хүрэл медаль хүртсэн байна. Улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний таван байр эзэлсэн тамирчид ирэх оны Дэлхийн шатрын олимпиадад Монгол улсаа төлөөлөн оролцоно.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.