Тайланд: Осолд орсон хүнд тусламж үзүүлтэл найз залуу нь байжээ

Тайланд: Осолд орсон хүнд тусламж үзүүлтэл найз залуу нь байжээ


   Сувилагчийн ажилтай тайланд бүсгүй ажлаа тараад харьж явахдаа зам тээврийн ослын гэрч болж, осолд орсон хүнийг аврах гэж оролдтол маш хүнд бэртсэн хохирогч нь түүний найз залуу байжээ. Тэрбээр ажил мэргэжлийнхээ ур чадварыг гарган бүх талын тусламж үзүүлсэн боловч найз залуу нь өөд болсон байна. “South China Morning Post” сонины мэдээлснээр, өчигдөр Аюуттая хотод болсон уг ослоор замын гэрлийн шон мөргөсөн SUV автомашин ихэд эвдэрч, жолоодож явсан 42 настай эрэгтэй машин дотроо дарагдсан байжээ. Энэ үед дэргэдүүр нь өнгөрч явсан сувилагч бүсгүй даруй машинаа зогсоон осол болсон газарт ирж яаралтай тусламж үзүүлсэн байна. Хачирхалтай нь, осолд орсон эр түүний найз залуу байсныг хараад ихэд цочирджээ. Тэд нэг эмнэлэгт хамт ажилладаг, ажлаа тараад ихэнхдээ хамт явдаг байсан хэдий ч тухайн өдөр найз залуу нь өөрийнхөө машинаар тусдаа явсан аж. Ослын шалтгааныг тогтоохоор цагдаа нар ажиллаж байна. Энэ тухай мэдээлэл цацагдсанаас хойш нутгийн иргэд бүсгүйд эмгэнэл илэрхийлж, сэтгэл санааны дэм үзүүлсэн зурвас илгээсээр байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.