ЭТТ: Нүүрс баяжуулах үйлдвэр туршилтын хугацаандаа нэг сая тонн нүүрс баяжуулжээ

ЭТТ: Нүүрс баяжуулах үйлдвэр туршилтын хугацаандаа нэг сая тонн нүүрс баяжуулжээ


   “Эрдэнэс Тавантолгой” компани жилд 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэрийг шинээр ашиглалтад оруулсан билээ. Улмаар үйлдвэрийн туршилт, тохируулгын хугацаа буюу өнгөрсөн оны 10 дугаар сараас 2025 оны есдүгээр сарын 14-нийг хүртэл нийт нэг сая тонн түүхий нүүрс хүлээн авч баяжуулжээ. Тус үйлдвэрийг Тавантолгой ордын нүүрснээс хаягдал багатай, иж бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор байгуулсан бөгөөд усыг 96 хувь дахин ашиглах технологитой, тоосжилтгүй, байгаль орчинд ээлтэй үйлдвэр гэдгээрээ онцлог. Үйлдвэрт хоёр төрлийн баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.