Профессор Роберт О.Кеохан гэж хэн бэ?

Профессор Роберт О.Кеохан гэж хэн бэ?


   Профессор Роберт О.Кеоханы 1984 онд хэвлэгдсэн "After Hegemony" ном нь олон улсын хамтын ажиллагаа, дэлхийн дэг журмын талаарх хэвшмэл ойлголтыг өөрчилсөн сонгодог бүтээл гэж тооцогддог. Тэрбээр энэхүү номдоо ноёрхогч улсгүйгээр олон улсын дэг журмыг хадгалах боломжгүй гэж үздэг реализмыг шүүмжилж, олон улсын байгууллага, хэм хэмжээ, гэрээ хэлэлцээр зэрэг институцийн механизмаар дамжуулан хамтын ажиллагааг тогтвортой байлгах боломжтой гэсэн неолиберал үзэл баримтлалыг дэвшүүлсэн төдийгүй энэ нь Хүйтэн дайн дууссаны дараа бий болсон олон улсын улс төрийн ээдрээтэй нөхцөл байдлыг ойлгох онолын чухал сурах бичиг болжээ. 1941 онд Иллинойс мужийн Чикаго хотод төрсөн Р.Кеохан Сеймурын их сургууль төгсөж, Харвардын их сургуульд улс төрийн шинжлэх ухааны магистр (1964), докторын (1966) зэрэг хамгаалжээ. Түүний докторын диссертаци шилдэг бүтээлээр шалгарч Харвардын Улс төрийн шинжлэх ухааны тэнхимийн шагнал хүртэж байсан байна. Тэрбээр Стэнфорд, Брандэс, Харвард, Дьюкийн их сургуульд багшилж байгаад 2005 оноос 2017 онд тэтгэвэрт гарах хүртлээ Принстоны их сургуулийн Вүдро Вилсоны нэрэмжит олон улсын харилцааны сургуульд олон улсын улс төрийн зочин профессороор ажилласан байна.

   1977 онд тэрээр Харвардын их сургуулийн профессор Жозеф Найтай хамтран "Эрх мэдэл ба харилцан хамаарал" номоо бичжээ. Энэхүү ном нь цэргийн төвт эрх мэдлийн үзэл баримтлалаас хальж, мэдээлэл, эдийн засаг, байгаль орчин зэрэг цогц хүчин зүйлсийг хамруулсан "Цогц харилцан хамаарал" (Complex Interdependence)-ын онолыг дэвшүүлсэн юм. Тэрбээр олон улсын улс төрийн салбарт 1989 онд Грэммер Мейерийн шагнал, 2005 онд Йохан Шейдтийн нэрэмжит шагнал зэрэг олон нэр хүндтэй шагналуудыг хүртэж байсан бол 2009 онд “Foreign Policy” сэтгүүл түүнийг олон улсын улс төрийн салбарт сүүлийн 20 жилийн хамгийн нөлөө бүхий эрдэмтнээр тодруулсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    [email protected]

    Powe and interdependence гэх дээр дурдагдсан номын монгол хэл дээрх хувилбар байдаг болов уу

    2025-09-18

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.