ДАШТ: Эмэгтэйчүүдээс Т.Алтжин медалийн салхийг хагаллаа

ДАШТ: Эмэгтэйчүүдээс Т.Алтжин медалийн салхийг хагаллаа


   Хорват улсын нийслэл Загреб хотод болж буй Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын шигшээ багийн тамирчин Т.Тулга мөнгөн медаль хүртэж, Монголын багийн эхний медалийг авсан билээ. Тэгвэл эмэгтэйчүүдээс 59 кг жинд Т.Алтжин Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдсан орос бөх Анастасия Сидельниковаг 6:4-өөр ялснаар хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр тэрбээр Монголын баг тамирчдын 81 дэх медаль, 45 дахь хүрэл медалийн эзэн болов. Тэмцээний тав дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдээс 53 кг жинд Ц.Намуунцэцэг, 62 кг жинд П.Орхон, 68 кг жинд Э.Дэлгэрмаа, 72 кг жинд З.Болортунгалаг нар хүч үзнэ. Харин 50 кг жинд Б.Мөнхнар, 65 кг жинд Т.Энхжин нар хүрэл медалийн төлөө барилдана.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.