ОХУ-д болох дууны уралдааныг энэтхэг, хятад хөтлөгчид хөтөлнө

ОХУ-д болох дууны уралдааныг энэтхэг, хятад хөтлөгчид хөтөлнө


   Дэлхийн 20 гаруй орны дуучид оролцох “Интервидение-2025” олон улсын уралдааныг Энэтхэгийн жүжчигчин Стэфи Патель, Хятадын рэп дуучин Лэй Чан нар хөтлөх болсныг зохион байгуулагчид нь өнөөдөр мэдээллээ. С.Патель нь Энэтхэг болон хилийн чанадад олон кинонд тоглосон, гоо бүсгүйн хэд хэдэн тэмцээний ялагч бол Лэй Чан нь дуучнаас гадна жүжигчин, Хятадын шоу бизнесийн салбарт ихээхэн амжилт олж буй залуу продюсер ажээ. Өнгөрсөн зуунд социалист орнуудын хүрээнд зохиогдож байсан “Интервидение” уралдаан нь 1965-1968 онд Чехословак, 1977-1980 онд Польш улсад болж байсан бөгөөд ОХУ-д 2008 онд нэг удаа сэргээн зохион байгуулснаас хойш дахин болоогүй юм. Энэ оны эхээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Интервидение-2025” уралдааныг зохион байгуулах зарлиг гаргаснаар энэ уралдаан ирэх 20-ны өдөр Москва хотын “Live Арена” танхимд болно. Уралдаанд Бразил, Венесуэл, Энэтхэг, Вьетнам, Египет, Этиоп зэрэг 23 орон оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Улмаар ялагч нь болор цом, 20 сая рубль гардах ажээ. 

Гэрэл зургийн эх сурвалж: Интервидение 2025/Telegram


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.