Монголоос Саудын Араб улс руу шууд нислэг үйлдэнэ
Монгол, Саудын Араб улсын хооронд өнгөрөгч долоодугаар сарын 16-нд байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эцэслэн баталлаа. Ингэснээр хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бий болж байгаа бөгөөд олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд холбогдож нислэгийн сүлжээг өргөжүүлэх нөхцөл бүрдэж байна. Мөн энэ хэлэлцээр нь хоёр улс хоорондын зорчигч урсгалыг нэмэгдүүлж, аялал жуулчлал, худалдаа, хоёр улсын хамтын ажиллагааг дэмжих чухал ач холбогдолтой юм. Энэ нь манай улсын хувьд Засгийн газрын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхээр 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай уялдаж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







