Монголчуудын тавьсан “Амьдрахуй” жүжгийг Тувагийн Үндэсний театрт тоглоно

Монголчуудын тавьсан “Амьдрахуй” жүжгийг Тувагийн Үндэсний театрт тоглоно


   Орчин цагийн Хятадын хамгийн алдартай зохиолчдын нэг Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн драмын жүжгийг “Орфей” театр найруулан өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нээс Монголын үзэгчдэд толилуулсан билээ. Жүжгийн найруулагчаар М.Батболд, продюсерээр Т.Ариунчимэг, жүжгийн зохиолчоор “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч М.Батбаяр ажилласан юм. Тэгвэл монгол уран бүтээлчдийн тайзнаа амилуулсан уг бүтээлийг ОХУ-ын Тува улсын Үндэсний хөгжимт драмын театр франчайзын гэрээгээр худалдан авч тавихаар болжээ. Жүжгийн нээлт ирэх сард болно. ЗСБНХУ-ын Ардын жүжигчин В.Хөх-Оолын нэрэмжит Тува улсын Үндэсний хөгжимт драмын театр 1936 онд байгуулагдсан бөгөөд К.Гольдони, Н.Гоголь, И.Ольшанский, К.Маньэ нарын олон арван бүтээлийг тайзнаа найруулан тавьжээ.   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.