Хятад: 23 хүртэлх насны залуучуудын 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ эхэллээ
3х3-ын сагсан бөмбөгийн 23 нас хүртэлх залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Шиюн Ань хотод эхэлжээ. Энэ тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 20 баг өрсөлдөж байгаагаас манай улсаас U23 шигшээ багийн эрэгтэй тамирчид оролцож байгаа юм. Тэд “С” хэсэгт Итали, Алжир, Аргентин, Венесуэл улсын багуудтай өрсөлдөх хуваарьтай. Монголын багийн бүрэлдэхүүнд Г.Болор-Эрдэнэ, Г.Дөлгөөн, С.Төгөлдөр, Э.Маргад нар багтаж байгаа бөгөөд эхний тоглолтоо өчигдөр хийж Италийн багийг хожсон бол Аргентин улсын багт 19:21-ийн харьцаатай хожигджээ. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо маргааш 18:20 цагт Венесуэл, 20:50 цагт Алжиртай хийх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







