Багануурын Батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлэв

Багануурын Батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлэв


  Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, 2024 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн билээ. Тэгвэл тус станц өнөөдрийг хүртэл нийт 48.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлсэн байна. Батарей хуримтлуурын станц нь эрчим хүчний хэрэглээ багатай шөнийн цагаар илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, хадгалж байгаад өдрийн оргил ачааллын үеэр нийлүүлэх горимоор ажилладаг. Өөрөөр хэлбэл, өдрийн оргил ачаалал, шөнийн бага ачааллын хооронд гарсан 300-400 МВт эрчим хүчний зөрүүг хуримтлуулж ашигладаг байна. Станцыг 75 хоногийн хугацаанд барьж ашиглалтад оруулснаас гадна байгалийн нөхцөлөөс хамаарахгүйгээр эрчим хүчийг нийлүүлэхэд үргэлж бэлэн байдгаараа онцлог юм. Улаанбаатар хотын нэг айлын эрчим хүчний дундаж хэрэглээг 2 кВт.цаг гэж тооцвол энэ станц 50 МВт-аар 25 мянган айлыг дөрвөн цаг эрчим хүчээр бүрэн хангах боломжтойг мэргэжилтнүүд хэлжээ. 

Гэрэл зургийг: www.ulaanbaatar.mn


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.