Миссүүд Хавдар судлалын үндэсний төвд Хөхний төв байгуулна
Ирэх оны “Дэлхийн мисс” тэмцээнд улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчийг тодруулах “Miss World Mongolia” гоо бүсгүйн тэмцээн өнгөрсөн сарын 7-нд эхэлсэн билээ. Энэ жилийн шалгаруулалт нь хүмүүнлэг, гоо сайхны фестиваль нэрийн дор зохиогдож байгаа бөгөөд 150 сая төгрөгийн шагналын сантай, зургаан нэрийн номинациар шалгаруулалтаа явуулж байна. Зохион байгуулагчид гоо бүсгүйчүүдийг өрсөлдүүлэхээс гадна хөхний хавдрын тухай ойлголтыг олон нийтэд таниулах, мэдээлэл сурталчилгааг түгээх үйлсийг дэмжин ажиллахаа албан ёсоор зарлажээ. Ингэхдээ “Хөхөө хайрлая, халамжилъя, хамгаалъя” уриан дор Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран мэдээлэл сурталчилгаа, хандивын олон талт үйл ажиллагаа явуулах аж. Тэмцээний эцсийн шалгаруулалт энэ сарын 21-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болох бөгөөд энэ үеэр хандив цуглуулж, олон улсын стандарт бүхий, үйлчлүүлэгч эмэгтэйчүүдийн тав тухыг хангасан Хөхний төв байгуулах гэнэ. Дашрамд дурдахад, манай улсад хавдраар оношлогдож байгаа хүмүүсийн дунд эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдар дөрөвдүгээрт жагсаж байгаа бөгөөд 45-49 насныханд ихэвчлэн тохиолддог байна. Улмаар хожуу оношлогдсоноос шалтгаалан эдгэрэх хувь нь хөгжингүй орнуудынхаас харьцангуй бага хувьтай байдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







