Нийслэлээс 5000 айлын гэр, байшинг дулаалж өгнө
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас агаарын бохирдол ихээр үүсдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн таван хороонд энэ жил 5000 айлыг иж бүрэн дулаалж, хийн түлш рүү шилжүүлэхээр болсон билээ. Тэгвэл уг ажил энэ сард эхэлж, тэдгээр айлын байшинг B1 ангиллын, гал дэмждэггүй, 28 кг жинтэй, 10 см зузаан XPS хөөсөөр, харин дээврийн хөндийг эрдэст хөвөнгөөр дулаалж байгааг тус газраас мэдээллээ. Харин уг айлуудад байшингийнхаа фасад, цонх, шалыг өөрсдөө дулаалах шаардлагыг тавьж байгаа ажээ. Улмаар шаардлага хангасан тохиолдолд, хийн халаагуурын төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр нэг удаа суурилуулах юм. Энэ төхөөрөмж нь дүүргийн өмчид бүртгэлтэй байх бөгөөд суурилуулсан айлуудад галлагааны улиралд 900 мянган төгрөгийн үнийн хэрэглээний урамшуулал олгоно. Албаныхны тайлбарлаж буйгаар, Улаанбаатар хотын салхины урсгал хойноосоо байдаг учир Гандан, Зурагт, Дэнжийн мянга орчмын байршлыг сонгож, тухайн орчмын айлуудыг дулаалж байгаа ажээ. Түүнчлэн нийслэлээс ирэх жил нийт 50 мянган айлыг дулаалж хий, цахилгааны хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөөд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







