Эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хадгалж байсан Лхам Норжүнма бурхныг музейд хандивлав

Эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хадгалж байсан Лхам Норжүнма бурхныг музейд хандивлав


  Нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн хадгалж байсан Лхам Норжүнма бурхныг түүний үр хүүхдүүд "Чингис хаан" үндэсний музейд үнэт үзмэр болгон хадгалууллаа. Өндөр гэгээн Занабазарын анхны хийцлэлд хамаарах уг бүтээлийг монголч эрдэмтэн Анна Цендина Дамдинова "Чингис хаан" үндэсний музейд өчигдөр хүлээлгэн өгсөн бөгөөд энэ үеэр Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүй, Археологи, Философи, Хэл зохиолын хүрээлэнгийн захирлууд байлцжээ. Бүтээлийг хүлээн авсан музейн захирал С.Чулуун "Музейн түүхэнд тэмдэглэх чухал үйл явдал" хэмээгээд, А.Цендинад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан бол Ц.Дамдинсүрэнгийн шавь, эрдэмтэн Р.Отгонбаатар уг бурханыг багш нь хэрхэн хадгалж байсан талаар сонирхолтой дурсамжийг ярьжээ.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.