Олон улсын хүүхдийн спортын XI наадамд Монголоос 125 тамирчин оролцоно

Олон улсын хүүхдийн спортын XI наадамд Монголоос 125 тамирчин оролцоно


   БНХАУ-ын Өвөр Монголын Бугат, Баяннуур хотуудад энэ сарын 22-28-ны өдрүүдэд болох Олон улсын хүүхдийн спортын XI наадамд Монголын тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. Улмаар өчигдөр Спортын төв ордонд тамирчдыг үдэн гаргах ёслолыг зохион байгуулжээ. Энэ үеэр Монгол улсын төрийн далбааг сагсан бөмбөгийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт Ч.Соёмбосүлдэд, Олон улсын хүүхдийн спортын наадмын тугийг чөлөөт бөхийн Азийн мөнгө, хүрэл медальт Б.Ариунзулд гардуулан өгчээ. Наадмын спортын есөн төрөлд 21 дасгалжуулагчийн удирдлага дор 125 тамирчин өрсөлдөх ба зургаан шүүгч, гурван эмч, таван штабын ажилтан хамт оролцоно. Олон улсын хүүхдийн спортын наадам нь 2009 оноос эхлэн 2023 оныг хүртэл Монгол, Орос, Хятад улсын өөр өөр хотуудад болж байв. Сонирхуулахад, уг наадамд жүдо бөхийн Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Л.Энхрийлэн, хүрэл медальт Л.Отгонбаатар, чөлөөт бөхийн Залуучуудын Олимпын аварга Б.Батцэцэг, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, Б.Хонгорзул, боксын ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар, Б.Мишээлт зэрэг тамирчид өсвөр насандаа оролцож байжээ.

Гэрэл зургийг: БТСУХ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.