Монголд гурван сар амьдарч цуглуулсан чулуугаараа үзэсгэлэн гаргав
Японы “Кёозан-Ха” урлагийн үзэл санааны хөдөлгөөнийг үндэслэгч, уран бүтээлч Торү Күранүкигийн “Хязгааргүй чулуун цуурай” уран бүтээлийн үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд энэ сарын 20-нд нээлтээ хийлээ. Тэрбээр Монголд гурван сар амьдрах хугацаандаа цуглуулсан чулуугаараа 77 бүтээл хийснээ ийнхүү дэглэн үзүүлж байна. Т.Күранүки нээлтийн үеэрээ "Кёозан-Ха” хөдөлгөөнийг Чингис хаан тэртээ XIII зуунаас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монголын эзэн гүрэн өлгий нутаг нь юм" гэдгийг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр уран зураг, баримал, гэрэл зураг болон орчин үеийн визуал урлагийн чиглэлээр бүтээлээ туурвидаг бөгөөд байгалийн чулууг ашиглан хийсэн ийм төрлийн бүтээлээрээ байгаль дэлхий, цаг хугацааны мөнх чанар, хүний мэдрэмж, байгалийн дотоод хүчийг илэрхийлэхийг зорьдог байна. Өөрөөр хэлбэл, байгалийн чулууг нарийн боловсруулж, өнгө, гэрэл, орон зайн бололцоог ашиглан урлагийн бүтээл болгож үзүүлдэг ажээ. Үзэсгэлэн ирэх сарын 4-нийг хүртэл "Чингис хаан" музейн нэг давхрын үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй гарч байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







