E-Mongolia 5.0 хувилбарт шилжлээ
Манай улс төрийн үйлчилгээндээ "E-Mongolia" нэгдсэн системийг нэвтрүүлээд тав дахь жилдээ ашиглаж байгаа билээ. Анх 2020 оны аравдугаар сарын 2-нд 181 төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнгөрсөн онд "E-Mongolia" аппликэйшнээр дамжуулан Монгол улсын насанд хүрсэн гурван иргэн тутмын хоёр нь төрийн үйлчилгээг цахимаар авдаг болсон байна. Тэгвэл "E-Mongolia" систем тав дахь жилийнхээ ойн дээр шинэчилсэн 5.0 хувилбарт шилжив. Энэ хувилбар нь хиймэл оюунд суурилсан чатбот, цахим хэтэвч, төлбөр тооцооны цогц үйлчилгээ, олон хэлээр лавлагаа авах боломж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тохиргоо, шинэ төрлийн үйлчилгээнүүд зэрэг шийдлүүдийг багтаасан хувилбарыг санал болгож байгаагаараа онцлог аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







