ГССҮТ: Энэтхэг эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлнэ

ГССҮТ: Энэтхэг эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлнэ


   Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах өнгөрсөн долоо хоногт Энэтхэг улсын “Макс” эмнэлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр гар сарвууны бичил мэс засал, мэдрэлийн мэс засал, тэр дундаа хүүхдийн гэмтэл согогийн чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцсан байна. Улмаар ирэх 11 дүгээр сард Энэтхэгийн эмч нартай хамтарсан нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог ГССҮТ-д зохион байгуулахаар тогтжээ. Мөн монгол мэргэжилтнүүдийг тус улсад урт болон богино хугацааны сургалтад хамруулах, хамтарсан мэс засал хийх, робот мэс заслын технологийг тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллахаар болсон байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.