Өсвөрийн ДАШТ-д Монголын 27 шатарчин оролцож байна
Казахстан улсын Алматы хотод энэ сарын 19-нд эхэлсэн Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөвдүгээр өргийн тоглолтууд өнөөдөр болж байна. Дэлхийн 87 улсын 800 гаруй тамирчин өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас 27 тамирчин таван дасгалжуулагчийн хамтаар оролцож байгаа билээ. Одоогоор манай тамирчдаас дэлхийн өсвөрийн шатарчдын чансааны гуравдугаарт Н.Аз-Эрдэнэ, дөрөвдүгээрт Б.Цэлмэг нар бичигдэж байна. Энэ сарын 30-ныг дуустал нийт 11 өрөг тоглох уг тэмцээн нь 8, 10, 12 гэсэн насны ангиллаар нээлттэй болон охидын гэсэн төрлөөр явагдаж байгаа юм. Сонирхуулахад, манай улс тус тэмцээнээс нийт дөрвөн алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медалийг хүртэж байснаас анхны медалийг 2001 онд Гавъяат тамирчин Б.Мөнгөнтуул, анхны алтан цомыг 2010 онд Д.Номин-Эрдэнэ тус тус авч байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







