"Болор судар"-ын "Монголын нууц товчоон" шилдэг комиксоор шалгарчээ
Анимэйшн, комикс, манга, тоглоомын салбарынхны “ANIMO Festival"-ийг Монголын Анимэйшний холбоо хоёр дахь жилдээ энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. “Nomadia Pictures” студитай хамтран зохион байгуулсан энэ жилийн фестивалийн комикс төрөлд 20 бүтээл өрсөлдөж 2025 онд болон түүнээс өмнө Монголд хэвлэгдсэн бүх комиксын дундаас шилдгийг шалгаруулахад ""Азхур" компанийн Болор судар" хэвлэлийн газраас эрхлэн гаргасан "Монголын нууц товчоон" номын нэгдүгээр дэвтэр "Тэнгэрийн тэмдэг" тодорч, "Шилдэг комикс" цомын эзэн болжээ. Уг бүтээлийн зохиолыг У.Бямбаням, Э.Эрдэнэзуу нар бичиж, зургийг нь Б.Гантулга зурсан бол түүхэн сэдэв дээр мэргэжлийн зөвлөх ажилласан байна. Тус цуврал нь хүүхдийн болон зурагт номын зах зээлд шинээр хөгжиж буй уншигчдын төсөөллийг баяжуулж, сонирхолтой, товч хэлбэрээр өргөн агуулгыг хүргэдэг график түүхийн төрлөөр бүтээгдсэнээрээ онцлог. Дашрамд дурдахад, "Монголын нууц товчоо" зохиолыг дэлхийн 30 орчим оронд 25 гаруй хэлээр орчуулан хэвлэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







