Монгол зохиолчдын Конгрессын номын санд илгээх номуудыг МУБИС-аар дамжуулна
АНУ-ын Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ маргааш Монгол улсын Боловсролын их сургуулийн багш нартай уулзана. Тэрбээр МУБИС-ийн төв номын сангийн хурлын танхимд 15 цагаас болох уулзалт ярилцлагыг удирдан явуулж, багш нарт Конгрессын номын сангаас хэрхэн ном хайх, тэрхүү номын санд байгаа өөрийн сан хөмрөгийн ном зүйг хэрхэн гаргах, байхгүй номоо хэрхэн хандивлах талаар заавар, зөвлөгөө өгөх юм байна. Энэ нь Конгрессын номын санд хандивлах монгол судлалтай холбоотой монгол зохиолч нарын номыг МУБИС албан ёсоор хүлээж авдаг болж байгаатай холбоотой юм. Харин номыг АНУ-д аваачих тээвэрлэлтийн асуудлыг АНУ-д суугаа Монголын Элчин сайд Ө.Батбаяр хариуцахаар болсныг М.Саруул-Эрдэнэ МОНЦАМЭ агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. М.Саруул-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Үндэсний номын баярт Франц Аугуст Ларсоны "Монгол НҮБ-д элсэх ёстой" болон өөрийн эмхэтгэн бичсэн "Хар Дорж багшийн хуучаас" хоёр шинэ номоор оролцсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







