Өмнөд Солонгосын Чонбук их сургуульд 500 монгол инженер бэлтгэнэ

Өмнөд Солонгосын Чонбук их сургуульд 500 монгол инженер бэлтгэнэ


   Өмнөд Солонгост болж буй “Чухал ашигт малтмал-Уул уурхайн хөрөнгө оруулалт-2025” форумд манай улсаас Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байна. Тэгвэл энэ арга хэмжээний үеэр манай улс Өмнөд Солонгосын хэд хэдэн компанитай хамтын ажиллагааны талаар ярилцаж, санамж бичигт гарын үсэг зурсан тухай Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээллээ. Тухайлбал, Самсунг групптэй 17 сая ам.долларын мөнгөний баяжмал нийлүүлэх гэрээ байгуулсан бол Чонбук их сургуульд 500 монгол оюутан сургаж, уул уурхайн инженер бэлтгэхээр болжээ. Уг сургууль нь уурхайн тэсэлгээний судалгаа, ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын чиглэлээр олон улсын түвшний мэргэжилтэн бэлтгэдгээрээ алдартай. Түүнчлэн Өмнөд Солонгосын KIGAM хүрээлэнтэй хамтарч чухал ашигт малтмалын судалгаа хийх, "Korea Investment & Securities" компанитай хамтарч Монголд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татахаар болжээ. Дашрамд дурдахад, ирэх 11 дүгээр сард "Монгол-Солонгосын ховор металлын хамтын ажиллагааны төв” үүд хаалгаа нээнэ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.