"Утга зохиолын долоо хоног"-оор юу хийж болох вэ?
Засгийн газраас энэ сарын 22-28-ны өдрүүдийг "Утга зохиолын долоо хоног" болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр зарлалаа. Бүх нийтийн эх хэл, уран зохиолын боловсролыг дэмжих, хүүхэд, залуучуудад үндэсний ухамсар, сэтгэлгээ, бахархлыг төлөвшүүлэх зорилготой энэ өдрүүдэд улс орон даяар олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Тухайлбал, Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч, уншигчдын уулзалт, Төрийн шагналт зохиолчдыг алдаршуулах өдөрлөг, “Жүжгийн зохиол бичихүй” сургалт, “Монголын яруу найргийн гурван үе” уран уншлага, Уран зохиолын клубуудын өдөрлөг, хамтарсан арга хэмжээ, Зохиолч ба уран бүтээлчдийн дугуй ширээний ярилцлага, Жүжгийн зохиолын улсын уралдааны шагнал гардуулах ёслол болох ажээ. Түүнчлэн "Аз хур" номын дэлгүүрээс 20 хувийн хөнгөлөлттэй худалдаа зохион байгуулах бол орон нутгуудаас Баянхонгор аймагт "Хонгор нутгийн дуулал" уран үгсийн чуулган уулзалт зохион байгуулахаа мэдэгдээд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







