Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо анхны хуралдаанаа хийлээ

Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо анхны хуралдаанаа хийлээ


   Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо өчигдөр анхны хуралдаанаа хийлээ. Тус хороо нь хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, хууль тогтоолын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах үндсэн чиг үүрэгтэй  бөгөөд өнгөрсөн долдугаар сард байгуулагдаж байсан юм. Тэгвэл уг хороо хоёр сар гаруй хугацааны дараа анхны хуралдаанаа хийхдээ хэд хэдэн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлжээ. Технологи ашиглан үйлдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлж буй хүүхэд хамгааллын үйлчилгээ, боловсролын сургалтын хөтөлбөр дэх хүчирхийллийг таних, урьдчилан сэргийлэхтэй холбоотой дүн шинжилгээ зэрэг зургаан сэдвээр танилцуулга хийсэн байна. Мөн 2026 оны нэгдүгээр сараас Гэр бүлийн дагнасан шүүх байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулахаар болсонтой холбогдуулан гэр бүл, хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төсөлд тодорхой саналаа ирүүлэхийг хорооны гишүүдэд даалгажээ. Хорооны дараагийн хуралдаанаар гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн хэлэлцэж, төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар болсон байна.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.