Улсын хэмжээнд байгаа түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг тоолно
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого өчигдрөөс албан ёсоор эхэллээ. Үүнээс өмнө тооллого зохион байгуулах улсын болон салбар комиссын дарга, гишүүдийн уулзалтыг өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 16-ны өдрүүдэд дөрвөн удаа, музей, соёлын өвийн албан хаагчдыг мэргэжил арга зүйгээр хангах нэгдсэн сургалтыг энэ сарын 17, 19-ний өдрүүдэд гурван удаа тус тус зохион байгуулжээ. Улмаар гарын авлага, тэмдэг, тооллогын дэвтэр зэргийг хүлээлгэн өгснөөр тооллогыг эхлүүлсэн байна. Энэ ажил нь нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай хөдлөх дурсгалын жагсаалт, шинж чанар, бүрэн бүтэн байдалд хяналт тавих, эерэг болон сөрөг нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлох, нэгдсэн тоон дүн болон тооллогын мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах олон талын ач холбогдолтой. Тооллогод музей, галерей, Монгол банкны эрдэнэсийн сан, их дээд сургууль, ШУА-ийн эрдэм шинжилгээний хүрээлэн, шашны байгууллага зэрэг 320 гаруй байгууллага хамрагдаж байгаа бөгөөд ирэх 12 дугаар сардаа багтаан дуусгана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







