Оросын алдартай киног Молдавт хоригложээ

Оросын алдартай киног Молдавт хоригложээ


   Зөвлөлт-Оросын киноны түүхэн дэх хамгийн алдартай бүтээлийн нэг “Иван Васильевич мэргэжлээ сольсон нь” инээдмийн уран сайхны киног Молдавын телевизээр гарч байхад нь шууд зогсоосон талаар "РИА Новости" агентлаг мэдээллээ. Тус агентлагт эх сурвалжийн мэдээлснээр, эрх бүхий хүмүүс уг киног “милитарист агуулгатай” байсан учраас хориглосон гэнэ. Харин киноны чухам юуг ийм агуулгатай гэж үзсэн талаар эх сурвалж тодорхой зүйл хэлээгүй байна. Телевиз эфиртээ “Хүндэт үзэгчид ээ! Хөтөлбөрийн явц дахь Дуу, дүрс бичлэгийн сувгийн үйлчилгээний журмаар хориглосон агуулгатай холбоотойгоор дамжуулалтыг зогсоолоо” гэсэн тайлбар гаргажээ. Өмнө нь Молдав улс дотооддоо Оросын соёлын төвүүдийг ажиллуулахаар Москватай байгуулсан гэрээгээ цуцалж байсан юм.       

Нүүр зураг: “Иван Васильевич мэргэжлээ сольсон нь” киноны хэсгээс. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.