Нөхрийг нь хөнөөсөн алуурчныг эхнэр нь уучилжээ
Бусдад буудуулан амиа алдсан АНУ-ын улс төрийн идэвхтэн агсан Чарльз Көркийн эхнэр Эрика Көрк нөхрийг нь хөнөөсөн алуурчныг уучилж байгаагаа өчигдөр Аризона мужийн Глэндэйл хот дахь “State Farm” цэнгэлдэх хүрээлэнд болсон салах ёс гүйцэтгэх ёслол дээр мэдэгдлээ. Түүнийг ийн хэлэхэд цэнгэлдэх хүрээлэнд цугласан олон арван мянган хүн алга ташин хүлээж авсан байна. Эрика Көрк мөн загалмайд цовдлуулахдаа Есүс Христийн хэлсэн үгийг Библи судраас эш татжээ. Өөрийг нь үхэл рүү илгээсэн хүмүүс юу хийж байгаагаа ухаараагүй тул тэднийг уучлахыг Ертөнцийн эзнээс хүсч буй утгатай энэ үгийг хэлэхэд, цугласан олон мөн нижигнэтэл алга ташсан байна. Харин түүний дараа тайзнаа гарч үг хэлсэн ерөнхийлөгч Дональд Трамп алуурчныг “улайрсан, хүний үнэргүй зандалчин” хэмээжээ. Есдүгээр сарын 10-нд Ютагийн их сургууль дээр үг хэлж байсан Ч.Көркийг буудаад зугтсан 22 настай Тайлер Робинсоныг хоёр өдрийн дараа баривчилсан юм. Түүний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Юта мужийн тойргийн прокурор түүнд цаазаар авах ял оноох саналтай байгаа ажээ.
Зураг дээр: Эрика Көрк. Эх сурвалж: CNN
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







