УИХ: Байр зараад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгоно
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, үл хөдлөх хөрөнгө борлуулахдаа иргэдийн төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцжээ. Уг татварыг хүчингүй болгох талаар хуульч О.Батхүүгийн гаргасан санаачилга, дэвшүүлж тавьсан үндэслэлийг дэмжсэн иргэдийн тоо 100 мянгыг давсан тул УИХ-аар хэлэлцсэн байна. Монгол улс орчин цагийн татварын тогтолцоо бүрдсэн үеэс буюу 1993 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө борлуулахад хоёр хувийн татвар ногдуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 33 жилийн хугацаанд энэ хууль тасралтгүй, тогтвортой хэрэгжиж иржээ. Хуралдаанд оролцсон Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Л.Ичинноровын хэлснээр, 2024 онд энэ татвараар 55 мянган татвар төлөгчөөс 115 тэрбумын орлого төвлөрүүлсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь энэ татварыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн тул Төсвийн байнгын хороонд санал дүгнэлт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Гэрэл зургийн эх сурвалж: parliament.mn
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







