Филиппин: Монгол хүүхдүүд ой тогтоолтын тэмцээнээс 55 медаль хүртэв

Филиппин: Монгол хүүхдүүд ой тогтоолтын тэмцээнээс 55 медаль хүртэв


   Филиппин улсын Манилла хотод энэ сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнээс монгол хүүхдүүд 18 алт, 20 мөнгө, 17 хүрэл медаль  хүртлээ. Тус тэмцээнд нийт 60 медаль авах ёстойгоос Монголын 21 тамирчин 55-ийг хүртэж үнэмлэхүй ялалт байгуулжээ. Мөн 16122 оноогоор багийн төрөлд аварга боллоо. Харин ганцаарчилсан төрлийн бага насны ангилалд Г.Сондор алт, Г.Сийлэн мөнгө, Х.Анирлан хүрэл медаль, өсвөрийн ангилалд Г.Эрдэнэгэрэл алт, Ч.Болормаа мөнгө, М.Гэгээн-Оюун хүрэл медаль тус тус хүртэв. Энэ удаагийн тэмцээнд Монгол, Энэтхэг, Филиппин, Индонези, Австрали зэрэг орны нийт 68 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчдыг олон улсын шүүгч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан, туслах дасгалжуулагч Б.Батдаваа нар дасгалжуулжээ. Сонирхуулахад, монгол тамирчид АНУ, Англи, Герман, Турк, Хятад, Хонконг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын тэмцээнээс 153 цом, 1662 медаль хүртээд байна.

Гэрэл зургийг: Монголын оюун ухааны академи.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.