ЭТТ: Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид Цогтцэцийд ажиллажээ

ЭТТ: Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид Цогтцэцийд ажиллажээ


   “Эрдэнэс Тавантолгой” компани дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүн М.Эрдэнэжаргал, Г.Отгонбаяр нар энэ сарын 19-21-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллалаа. Төлөөлөгчид энэ хугацаанд Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Мөн салбар хариуцсан газар, хэлтэс, нэгжийн холбогдох албан тушаалтнуудаас үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг сонсож, газар дээр нь танилцсаны дараа Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн үйл ажиллагаанд тулгарч буй зарим хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, цаашид богино хугацаанд яаралтай хэрэгжүүлэх ажлуудад чиглэл өгсөн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.