Арабын нэгдсэн Эмират улсад YouTube академи нээгдэнэ
АНУ-ын YouTube компани Арабын нэгдсэн Эмират улсын Creators HQ компанитай хамтарч Ойрх Дорнод, Хойд Африк бүсийн анхны YouTube академийг байгуулах гэж байна. Энэхүү академи нь бүс нутгийн 10000 контент бүтээгчийг шинээр төрүүлэх зорилготой бөгөөд тус суваг дээр амжилттай карьераа босгох практик мэдлэг, ур чадварын сургалтууд явуулах юм. Хөтөлбөрт оролцогчид YouTube-ийн формат, орлогын хэрэгслүүд, сувгийн шинжилгээ, үзэгчидтэй харилцаа болон хамтын нийгэмлэг бий болгох чадваруудыг эзэмших ажээ. АНЭУ-ын Засгийн газрын харилцаа холбооны газрын дэд дарга, "1 Billion Followers Summit"-ийн гүйцэтгэх захирал Алия АлХаммади “Энэхүү хамтын ажиллагаа нь бүс нутгийн бүтээлч эдийн засгийг бэхжүүлж, АНЭУ-ыг дэлхийн бүтээлч газруудын нэг болгоход хувь нэмэр оруулна” хэмээн онцолжээ. Академийн нээлт нь 2026 онд Дубайд болох "1 Billion Followers Summit" арга хэмжээний өмнө болно. Тус чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс ирэх олон арван мянган контент бүтээгчид, салбарын мэргэжилтнүүд оролцож, гурван өдрийн турш бизнесийн хөгжил, сүлжээ бий болгох уулзалт хийх билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







