Дэнжийн мянга орчимд хийн дулааны станц барина

Дэнжийн мянга орчимд хийн дулааны станц барина


  Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур буюу Дэнжийн 1000 орчимд 93 МВт хийн дулааны станц барихаар болсон билээ. Уг станцыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж буй 1008 айлын орон сууцны урд хэсэгт чөлөөлсөн хоёр га газарт барина. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулахыг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдэгдээд байгаа юм. Тухайлбал, уг төслийн нийт төсөв 100 орчим тэрбум бөгөөд НЗДТГ-аас 20 хувийг санхүүжүүлж, үлдсэн санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшил өөрсдөө гаргана. Тэгвэл уг төслийн олон улсын тендерийг энэ онд багтаан зарлахаар бэлтгэж байгааг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.